Би жаргалтай

Бээрсэн гарыг чинь дулаацуулж
Оддын дор зогсох жаргалтай
Бэтгэртлээ шөнөжин бодоод би
Өглөө нартай учрах жаргалтай, жаргалтай
Би жаргалтай, жаргалтай
Сарны туяанд царайг чинь хараад
Онгон зүрхээ ханьсаах жаргалтай
Салж чадахгүй эргэн хоргодсоор
Yүр цайлгах улмаа ч жаргалтай, жаргалтай
Би жаргалтай, жаргалтай
Зүүд нойрны минь гэгээхэн хүсэл биелж
Цэцэгс бадамлах шиг надад санагдана
Зүгээр ч нэг ирээгүй энэхэн жаргалаа
Зөн зүрхээрээ амсах би жаргалтай
Би жаргалтай, жаргалтай
Гараад ирэхийг чинь би хараад
Догдлон баясах хичнээн жаргалтай
Галуу шувуу ганганахыг сонсон
Хаврын униарт зогсох жаргалтай, жаргалтай
Би жаргалтай, жаргалтай
Зүүд нойрны минь гэгээхэн хүсэл биелж
Цэцэгс бадамлах шиг надад санагдана
Зүгээр ч нэг ирээгүй энэхэн жаргалаа
Зөн зүрхээрээ амсах би жаргалтай, жаргалтай
Би жаргалтай, жаргалтай
 
Facebook Twitter Google Plus