Тольтой мөнгөн эмээл

Ажнай ажнай хүлгээр алтан зуузай шаргиулна

Агаарын дуучин шувууд араар өврөөр нисэлдэнэ

Тоостой тоостой замаараа товолзуулж л явлаа

Тольтой мөнгөн эмээлээ гялалзуулж л явлаа

Дөмөн дөмөн зээрдээр дөрөөт хоногийг дайвалзуулна

Дүүлгэр зантай тэр минь дөрвөн өртөөг товчлуулна

Цэцэгтэй цэцэгтэй замаараа цэнгүүлж л явлаа

Цэнтэй мөнгөн эмээлээ гялалзуулж л явлаа

Сайвар сайвар зээрдээр аялгуу дуулим дэрвүүлнэ

Санаанд илхэн тэр минь сарын газрыг товчлуулна

Цахиуртай чулуутай замаараа цацлуулж л явлаа

Цастай мөнгөн эмээлээ гялалзуулж л явлаа

Тоостой тоостой замаараа товолзуулж л явлаа

Тольтой мөнгөн эмээлээ гялалзуулж л явлаа

Facebook Twitter Google Plus