Дуулмаар дуулмаар аав ээж хоёр

Үйлээ урлаад суухаараа

Үлгэрийн дагина нь ээж минь ээ

Дуугаа дуулаад инээхлээрээ

Дулаан наран ээж минь ээ

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар ээж минь ээ

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар ээж минь ээ

Үлгэрээ яриад суухаараа

Үнэний тэнгэр аав минь ээ

Үглүүлж хааяа зэмлүүлвэл

Өршөөл гуймаар аав минь ээ

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар аав минь ээ

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар аав минь ээ

Хоёулаа нийлээд ярихаараа

Хорвоо уярмаар аав ээж хоёр минь ээ

Хормын төдий холдлоо чиг

Хоргодоод баймаар аав ээж минь

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар аав ээж минь ээ

Дуучин охин чинь дуунд уяраад

Дуулмаар дуулмаар аав ээж минь ээ

 

Facebook Twitter Google Plus