Хань минь

Үүлэн чөлөөний наран заяат

Үйлийн үрээ эдлэн жаргасан

Нэгэн биений минь нөгөө тал

Нэнжин сэтгэлийн минь цагаан сүүдэр

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Цэцэг цасны эрээн чөлөөнд

Чиний миний дурласан ханилсан

Чихэртэй давстай амьдралын дарсыг

Хувааж залгилсан хосгүй амраг

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Цэцэгт тэнгэрийн буурал орчлонд

Цэлмэг итгэлийн урин хальсан

Хойд насандаа ч бие бие ирэх

Хорвоо багадсан хайрын хийморь

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Хань минь дээ миний хань

Facebook Twitter Google Plus