Төрсөн өдрийн дуу

Өнөөдөр бидний баярын өдөр

Үнэнч нөхрийн минь мэндэлсэн өдөр

Өнөр жаргалтай өргөө гэрт чинь

Үеийн олон нөхөд чинь цугларлаа

Цэцэг алагласан баярын ширээнд

Цоморлиг болон бид суугаад

Төрсөн өдрийн халуун мэндийг

Төө зайгүй чамдаа хүргэе

Уригдаж ирсэн андууд чинь

Удаан жаргахын дээдийг ерөөе

Угтах ирээдүйг зөгнөн ярилцаад

Уянгат дууныхаа дээжийг өргөе

Цэцэг алагласан баярын ширээнд

Цоморлиг болон бид суугаад

Төрсөн өдрийн халуун мэндийг

Төө зайгүй чамдаа хүргэе

Аав ээжээс заяасан нэрээ

Ард олондоо дуудуулж яваарай

Алаг үр амьдралын ханьтайгаа

Алтан нарны ивээлд жаргаарай

Цэцэг алагласан баярын ширээнд

Цоморлиг болон бид суугаад

Төрсөн өдрийн халуун мэндийг

Төө зайгүй чамдаа хүргэе

Төрсөн өдрийн халуун мэндийг

Төө зайгүй чамдаа хүргэе

Facebook Twitter Google Plus