Мартаагүй л явна

Өр зүрхнийхээ чанадын чанадад

Өнөд чамайгаа хадгалж явна би

Өөрийн болгох заяа дутсан ч

Өөлөхийн сэтгэл төрөхгүй л явна даа

Уяхан тунсаг залуухан насыг чинь

Ухаан санаандаа ургуулсаар л явна даа

Хүрэн зүрхнийхээ чанадын чанадад

Хөөрхөн дүрийг чинь зураглан явна даа

Хүслэн болсон сайхан чамайгаа

Хүнийрхэж ердөө чадахгүй л явна даа

Уяхан тунсаг залуухан насыг чинь

Ухаан санаандаа ургуулсаар л явна даа

Тольт зүрхнийхээ чанадын чанадад

Тодхон дүрийг чинь харсаар л явна би

Тоотой насныхаа нууцхан хүслээс

Төвөгшөөж би салаагүй л явна даа

Уяхан тунсаг залуухан насыг чинь

Ухаан санаандаа ургуулсаар л явна даа

Уяхан тунсаг залуухан насыг чинь

Ухаан санаандаа ургуулсаар л явна даа

Facebook Twitter Google Plus