To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Чи минь байгаа хойно

Намрын сэрүүн унасан ч яахав дээ

Насаараа чи минь дэргэд байгаа хойно

Навчис хүртэл гундсан ч яахав дээ

Найрсагхан чи минь хажууд байгаа хойно

Болно доо болноо хоёулаа

Бороотой зуны үдэш ирнэ дээ

Бодохоос чи минь хөөрхөн дөө

Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хө

Өвлийн жавар жиндүүлсэн ч яахав дээ

Өнөд чи минь дэргэд байгаа хойно

Өөгүй цас нь будраагүй ч яахав дээ

Өр сэтгэлд минь чи минь байгаа хойно

Болно доо болноо хоёулаа

Бороотой зуны үдэш ирнэ дээ

Бодохоос чи минь хөөрхөн дөө

Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хө

Хаврын салхи нь боссон ч яахав дээ

Хаашдаа яргуй цухуйх гэж байгаа хойно

Хонгор чи минь эрхэллээ тунирхлаа ч

Харамгүй хайраа яаж л мартах вэ дээ

Бүтнэ дээ бүтнээ хоёулаа

Бүүрэн тэргэл саранд шивнэнэ дээ

Бодохоос чи минь хөөрхөн дөө

Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ

Болно доо болноо хоёулаа

Бороотой зуны үдэш ирнэ дээ

Бодохоос чи минь хөөрхөн дөө

Борхон зүрхэнд цэцэглэнэ дээ цэцэглэнэ дээ хө

Facebook Twitter Google Plus