To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Цаг цагийн аяс

Навчис сэнсрэх хүрэл намартаа
Нарийн хээтэй уулс минь ээ
Насны аясаар өтөл нэмсэн
Наанаа нулимастай ээж минь ээ

Цасан ширхэг хүрээлэх өвөлдөө
Цагаан нөмрөгтөй тал минь ээ
Цагийн аясаар өтөл нэмсэн
Цаанаа нулимастай аав минь ээ

Зэрэглээ сэмрэх цэнхэр хавартаа
Зээрийн сүрэгтэй тал минь ээ
Зүүдэнд аясаар тал нэмсэн
Зүрхэндээ нулимастай хайр минь ээ

Аадар хөллөх ногоон зундаа
Адууны үнэртэй тал мин дээ
Дууны аясаар тал нэмсэн
Дугараандаа нулимастай хорвоо минь дээ

Facebook Twitter Google Plus