To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Нутаг шүтээн

Насны нөмөртэй аавындаа золгоод очиход
Нарны илч нь наашлах шиг бодогдох юм аа
Буруу санаагүй цайлган удмынхаа
Буян хишгийг нь даахтайгаа болоо юудаа

Саран бөртийсөн ээжийдээ золгоод очиход
Сажлаа харгуй нь тэгшрээд л ирэх юмаа
Самсаа шархирах өрөвчхөн төрсөндөө
Сайны дэмээр өлгийтэй л явна уу би

Нүнжиг түшигтэй Алтайдаа буугаад мордоход
Нүдний ялгаа арилсан байх юмаа
Уултай түүхтэй нутгаа шүтэхээрээ
Ухаан бодол минь уужирдаг л юм шүү дээ

Facebook Twitter Google Plus