To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Насан багын дурсамж

Зөн билгийн цэнхэр тогоруу
Зэрэглээ зүсэн жигүүр дэвсээр
Холбоо хоёр нуурын цайдамд
Хонин дунд бууж явгалхад

Насан багадаа наадаж өссөн
Нутгийн чамайгаа уяран саналаа
Зүрхэнд гунганах шувуудын дуутай
Зэгэст нуурандаа би ирлээ

Хургаа услах цагаан замдаа
Хормой дүүрэн тоглоом түүгээд
Хөөрхөн гартаа чулуу хөлөргөн
Хүнээс далд өгсөнөө бодохдоо

Дэгдээхэй дагуулсан хоёр ангир
Дэлгэр намраар ганганан буцахад
Холоо одсон хүний хань
Хонгор амрагаа үгүйлэн бодохдоо
 
 
Facebook Twitter Google Plus