To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Ижий хайр

Зуун зууны түүхийн хүрдэнд
Зуурхан ч саатаагүй залбирал хайраа
Харгуй бүхний хатууг зөөлөлсөн
Халуун дулаан эгшиг ижийн хайраа

Энэ дэлхий эргэх амьдралын харгуй
Эгшгээр ундаалсан сүүн хайраа
Уянга дууны хорвоог ухааруулж өгсөн
Увидастай ижийн хайраа

Өнгө өнгөөр хувирдаг хорвоод
Өнжөөн үгүй бадарсан гэрэл хайраа
Зовлон жаргал эзнээ орхисон ч
Зогсоон үгүй тэмүүлсэн мөнхийн хайраа

Энэ дэлхий эргэх амьдралын харгуй
Эгшгээр ундаалсан сүүн хайраа
Уянга дууны хорвоог ухааруулж өгсөн
Увидастай ижийн хайраа

Хүж дэлхийд ганцхан заяах
Хүний ертөнцийн ариун хайраа
Урсаж уярдаг сэтгэлийн бүүвэйг
Уйлж дуусашгүй дүүрэн хайраа
 
Facebook Twitter Google Plus