To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Амгалан аав

Үүлэн хээтэй тэрлэгээ шуугаад

Үүрийн цолмонтой адуундаа мордсон

Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй

Өлчир хээгүй миний л аав уу даа

Үг нь хатуу ч зөөлөн сэтгэлтэй

Өлчир хээгүй миний л аав уу даа

Гандуу тэрмэн дээлээ нөмрөөд

Ганзгаа гоёод хээр хоносон

Гүдэсхэн шударга дөлгөөн зантай

Гөрмөл бугуйл шиг миний л аав уу даа

Гүдэсхэн шударга дөлгөөн зантай

Гөрмөл бугуйл шиг миний л аав уу даа

Угалз шагласан хүрмээн ханзартал

Уургач хулантай наадаж явсан

Уртын дуугаараа нутгаа гоёсон

Уул шиг амгалан миний л аав уу даа

Уртын дуугаараа нутгаа гоёсон

Уул шиг амгалан миний л аав уу даа

Уртын дуугаараа нутгаа гоёсон

Уул шиг амгалан миний л аав уу даа

Миний л аав уу даа

 

Facebook Twitter Google Plus