Хайрын энтэй хорвоо

Ангир хоёр нуур минь

Арвин болоод халих ч биш дээ

Айл болон тоглосон

Алдрай насаа тогтоох ч биш дээ

Ай минийхээ сэвлэгний үнэртэй нутаг минь ээ

Ай минийхээ сэтгэл зүрхний энхрий минь ээ

Тогоруу хоёр дэнж минь

Тэллээ гээд ойртох ч биш дээ

Тоотой насаа мартсан ч

Холдохын чинээ санасан ч биш дээ

Ай минийхээ сэвлэгний үнэртэй нутаг минь ээ

Ай минийхээ сэтгэл зүрхний энхрий минь ээ

Үзүүр хоёр уул минь

Үргэлж суналаа ч нийлэх биш дээ

Үс нь буурал болсон ч

Үгүйлэхгүй байж чадах ч биш дээ

Ай минийхээ сэвлэгний үнэртэй нутаг минь ээ

Ай минийхээ сэтгэл зүрхний энхрий минь ээ

Мэндийн хадагаа дэлгээд

Золгож очсоноо тоолох ч биш дээ

Мөнхийн хайранд уяраад

Заяа төөрөг өтлөх ч биш дээ

Ай минийхээ сэвлэгний үнэртэй нутаг минь ээ

Ай минийхээ сэтгэл зүрхний энхрий минь ээ

Ай минийхээ сэвлэгний үнэртэй нутаг минь ээ

Ай минийхээ сэтгэл зүрхний энхрий минь ээ

Facebook Twitter Google Plus