Хайрыг хүндэтгэж яваарай

Айсуй цагийг мөрөөдлөөр сүлээд

Амрагаа хүлээн цайгаа дээжлээд

Гэгэлгэн санаад эрхлэн тунирхдаг

Гэргий танхил гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Гэгэлгэн санаа эрхлэн тунирхдаг

Гэргий танхил гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Хамтдаа байвал орчлонг дүүргэж

Ханийн заяандаа жаргал бэлэглээд

Үесхэн холдоход үгүйлэн санадаг

Үнэн сэтгэлийн гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Үесхэн холдоход үгүйлэн санадаг

Үнэн сэтгэлийн гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Нисэн өнгөрөх хүний амьдралд

Нийлэн ханисаад тооноо өргөсөн

Хоног өнгөрөвч улам нялхраад

Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Хоног өнгөрөвч улам нялхраад

Хонгор сэтгэлийн гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

Үесхэн холдоход үгүйлэн санадаг

Үнэн сэтгэлийн гэгээн хайрыг хүндэтгэж яваарай

хүндэтгэж яваарай

Facebook Twitter Google Plus