Сэтгэлийн хур

Хос шувууд нуурандаа шөнөжин дуулах юм

Хонгор чи минь наддаа өдөржин бодогдох юм

Шувуудын ганганаанд уулс нь уярах юм

Чинийхээ сэтгэлд би хайлах юм

Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Ижил шувууд тэнгэртээ халин нисэх юм

Энхрий чи минь наддаа эрхлэн наадах юм

Тэнгэрийн шувууд нь нартай ханьсах юм

Чи бидэн хоёр хайраар ижилсэх юм

Тэнгэр нь нартай бол шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Тэнгэр нь нартай бол шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Нартайхан хур нь солонготон буух юм даа

Нандин үгээ чи минь хэлэх юм даа

Хурын солонгонд нутаг нь баясах юм

Хайрын чинь үгээр би жаргах юм даа

Нартай хуртай бол нутаг минь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Нартай хуртай бол нутаг минь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Нуур нь амгалан бол шувууд нь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Нартай хуртай бол нутаг минь жаргалтай

Чи минь дэргэд байвал би жаргалтай

Facebook Twitter Google Plus