Ханьсахын жаргал

Өглөө мандах нарнаас өрсөж ургахдаа

Үргэлж дулаахан харцыг чинь

Үгүйлсээр сэрдэг шүү хань минь

Гуниг сарниах нүдэнд чинь эрхэлж жаргахдаа

Гэрэл гийсэн амьдралдаа цэцэг шиг сэргэдэг шүү хань минь дээ

Цэцэгсийн дундаас ч ялгамгүй үзэсгэлэнд бишрэн

Цэрвэж уулзсан учралаа хоромхон ч мартахгүй хань минь

Намайг хайрласан хайрын чинь илчинд ээнэгшээд

Намрын сэрүүн будан дунд жиндэж үзсэнгүй хань минь дээ

Ханьсахын ерөөл заяасан чинийхээ түшгээр

Ханийн тэнгэрт бадамлах зул шиг асдаг шүү хань минь

Зүрхийг минь эзэмдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээн гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй хань минь дээ

Уйдахгүй хань минь дээ

Facebook Twitter Google Plus