Бодолд өнжсөн хайр

Хослохын заяанд учирсан

Ховорхон хань минь чамайгаа

Хажууд гэрэлтэн суухад минь ч

Харцандаа үгүйлэх шиг санадаг даа

Завсар үгүй л бодогдсон

Заяа нийлсэн хайр минь дээ

Завсар үгүй л бодогдсон

Заяа нийлсэн хайр минь дээ

Санахын элгэнд цэцэглэсэн

Сайхан хань минь чамайгаа

Дэргэд тормойн суухад минь ч

Дэндүү санах шиг хоргодно

Цэцэг шиг чамдаа зориулсан

Цээжинд уяатай хайр минь дээ

Цэцэг шиг чамдаа зориулсан

Цээжинд уяатай хайр минь дээ

Ижилсэхийн хувьтай хорвоодоо

Итгэж ханилсан чамайгаа

Эрхлүүлж жаргаах хүслээр

Илүүтэй л хайрлаж явъя даа

Босон суухдаа ч мөрөөдсөн

Бодолд өнжсөн хайр минь дээ

Босон суухдаа ч мөрөөдсөн

Бодолд өнжсөн хайр минь дээ

Бодолд өнжсөн хайр минь дээ

Facebook Twitter Google Plus