Найрсаг байгаасай

Хорвоо та минь уужим тааллаараа
Холдооч ойрдооч ариухан байгаасай
Хоёрын зүрхийг яруухан дууны айзам холбоод
Хотол даяар цэнгэлийн хуриманд найрсаг байгаасай

Навчаа тогтсон шүүдэр чуулаараа
Настай ээжийг ундаалдаг байгаасай
Намайг чамайг хөгжүүхэн дууны айзам холбоод
Нартай дэлхийд олны үр сад найрсаг байгаасай

Цэлмүүн тэнгэрт дуурсах хуур цуураа
Цэцгийн нойрыг сэрээдэг байгаасай
Цэлхийх талыг сүлжээсэн дууны айзам холбоод
Цэцэн оюунт түмний сүлдэнд найрсаг байгаасай

Facebook Twitter Google Plus