Үлгэрийн хайр

Намайг чиглэн ирсэн чиний харсан харц чинь
Наддаа сэтгэлээ өгсөн итгэлийн өдөр
Аниргүйн дунд чимээгүй ирсэн хайр
Аз жаргалын амьд сэрүүн зүүд минь
Хайж олсон хайрлаж дурласан
Хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн

Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Дахин дуулья ахин дуулья

Газар унан бутрах бороон дуслын ширхэг шиг
Ганцхан дусал урсавч навчиснаас зүүгдээд
Шилэн дээр тогтсон бидний амьсгалын цан дээр
Шивнэн хэлсэн үгээ бичсэн
Хайж олсон хайрлаж дурласан
Хайрын тэр шувуу бүжгээр захиа бичсэн

Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Дахин дуулья ахин дуулья

Хайртай гэдэг тэр л үгийг чамаасаа харамлахгүй ээ
Харин чи наддаа дурласнаа шивнээрэй

Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Дахин дуулья ахин дуулья

Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Бороон дунд зогс гэж хүслээ тулгахгүй
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Би чамаас бүхнийг нэхэхгүй ээ
Амьдрал өөрөө дахилттай дуу болохоор
Дахин дуулья ахин дуулья чамдаа
Хайрын шөнөөр зүүрмэглэн чамайг би орхихгүй ээ

Facebook Twitter Google Plus