Шөнийн эргүүл

Тушаал авсан цэргийн хүн шиг

Туушхан эгнэсэн замын гэрлүүд

Ирмэхийг мэддэггүй хүндэт харуул

Ээлжээ хүлээх шиг зогсож байна

Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй

Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр

Бүхий л олныхоо энхийн харуулд

Шөнийн эргүүл шөнийн эргүүл шөнийн эргүүл

Тоглоомдоо ядарсан бондгор жаалууд

Тонгойн тонгойсоор унтаж орхиод

Өхөөрдөж үнссэн эхийнхээ уруулаас

Үүрдийн энхрийллийг амсаж байна

Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй

Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр

Бүхий л олныхоо энхийн харуулд

Шөнийн эргүүл шөнийн эргүүл шөнийн эргүүл

Тушаал авсан цэргийн хүн шиг

Туушхан эгнэсэн замын гэрлүүд

Ирмэхийг мэддэггүй хүндэт харуул

Ээлжээ хүлээх шиг зогсож байна

Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй

Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр

Бүхий л олныхоо энхийн харуулд

Шөнийн эргүүл шөнийн эргүүл шөнийн эргүүл

Бүлтгэр үрсийг цочоох аюулгүй

Бүүвэйн дуу шиг намуухан шөнөөр

Бүхий л олныхоо энхийн харуулд

Шөнийн эргүүл шөнийн эргүүл шөнийн эргүүл

 

Facebook Twitter Google Plus