Гэнэн сэтгэл

Орчлонд хавар ирэх цагт нь хө 
Оргил хангай нь цэцэглэнээ найз минь 
Хангайн цэцэгсийн цэцэглэхийг харахаараа
Хайрын сэтгэл уярана анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилсээд
Эвийн түшигтэй анд минь ээ хө
Дэлхийд хавар ирэх цагт нь хө
Дэлгэр хангай нь цэцэглэнээ найз минь
Дэнжийн цэцэгсийн ганхахыг харахаараа
Дэврүүн сэтгэл баяснаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилсээд
Эвийн түшигтэй анд минь ээ хө
Хорвоод хавар ирэх цагт нь хө
Хөвчийн хангай нь цэцэглэнээ найз минь
Хослон алаглах цэцэгсийг харахаараа
Хайрлан өр нимгэрч залуужнаа анд минь

 

Facebook Twitter Google Plus