Алтан говь минь

Үелсэн зэрэглээ алслан наадсан

Үлгэрийн говьдоо нэрээ дуудуулж

Хорвоогийн сайхныг амтлах насаа

Хотлынхоо дунд угтсан болохоор

Элгэн халуун говьтойгоо

Эхийн хайраар холбоотой

Ай хө зэ хө

Алтан говь минь

Алхам ч холдомгүй

Унаган нутаг минь

Тоонот гэрийн буурийг анхалсан

Торгон элсэнд хөлсөө шингээж

Сүргийн тоосноос амьдрал эхлээд

Сүлд хийморио өргөсөн болохоор

Элгэн халуун говьтойгоо

Эхийн хайраар холбоотой

Ай хө зэ хө

Алтан говь минь

Алхам ч холдомгүй

Унаган нутаг минь

Үелсэн зэрэглээ алслан наадсан

Үлгэрийн говьдоо нэрээ дуудуулж

Хорвоогийн сайхныг амтлах насаа

Хотлынхоо дунд угтсан болохоор

Элгэн халуун говьтойгоо

Эхийн хайраар холбоотой

Ай хө зэ хө

Алтан говь минь

Алхам ч холдомгүй

Унаган нутаг минь

Ай хө зэ хө

Алтан говь минь

Алхам ч холдомгүй

Унаган нутаг минь

Facebook Twitter Google Plus