Газрын жигүүр

Хөндийн алаг цэцгэнд

Хурын ус хурланхан буулаа

Хөдөөний хоёр залууг

Хүсэл хайр нь нэгтгэнхэн жаргалаа

Талын алаг цэцгэнд

Аадар бороо амилууланхан орлоо

Танхил хоёр залууг

Тавилан заяа нь угтанхан золголоо

Далай жаргал эдэлсэн

Залуу хосууд үүрд цэнгэлтэй

Өнөр олноороо зочилсон

Өргөө гэр нь мөнхрөх тавилантай

Хөндийн алаг цэцгэнд

Хурын ус хурланхан буулаа

Хөдөөний хоёр залууг

Хүсэл хайр нь нэгтгэнхэн жаргалаа

Хөдөөний хоёр залууг

Хүсэл хайр нь нэгтгэнхэн жаргалаа

Facebook Twitter Google Plus