Хайрын дуу

Хүнлэг хайрын шивнээг

Бодох бүрийдээ ичингүйрэвч

Хүсэн мөрөөдсөн сэтгэл минь

Хайртай чамдаа тэмүүлнэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж

Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Хар нүдэн бүсгүй минь

Хэн хүний үр болоод чи

Онгон хайрыг минь уяруулж

Унтах нойрыг минь хасна вэ

Чи уулзахдаа хайрын дээдийг заяаж

Чи учрахдаа жаргал авчирлаа

Янаг хайрт бүсгүй минь

Ямар хүний үр болоод чи

Зүрх сэтгэлийг минь дэнслүүлж

Зүүд нойронд минь учирна вэ

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж

Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Чи зүрхэнд минь хайрын дөл тусгаж

Чи сэтгэлд минь дурлалын гал бадраана

Facebook Twitter Google Plus