Би чамд хайртай

Ариун ариун гэхэд

Анхны хайр шиг ариухан нь хаа байна

Хайрлан хайрлахгүй юм бол

Халуун зунаар ч хайрын цэцэг хагдардаг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй

Алдрайхан хонгор нас минь ээ

Амьдралд хоёр заяахгүй

Анхны хайр минь ээ хайр минь

Анхны хайр минь ээ

Эмзэг эмзэг гэхэд

Анхны хайр шиг эмзэгхэн нь хаа байна

Энхрийлж энхрийлэх юм бол

Хайруу өвлөөр ч хайрын цэцэг дэлбээлдэг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй

Алдрайхан хонгор нас минь ээ

Амьдралд хоёр заяахгүй

Анхны хайр минь ээ хайр минь

Анхны хайр минь ээ

Үүрдийн үүрдийн гэхэд

Анхны хайр шиг үүрдийнх нь хаа байна

Нартад нандигнах юм бол

Нарны энгээр ч хайрын цэцэг мөнхөрдөг юм шүү

Ахиад хэзээ ч эргэхгүй

Алдрайхан хонгор нас минь ээ

Амьдралд хоёр заяахгүй

Анхны хайр минь ээ хайр минь

Анхны хайр минь ээ

Facebook Twitter Google Plus