Эгэлхэн чи минь

Гэнэн цайлган цэвэр ариун хайраа чи

Гэрэлт орчлонд ганцхан надад өгсөн

Халх бүсгүйн харамгүй сэтгэлээрээ

Хамаг бүхнээ наддаа зориулсан

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Эрх танхил элбэг баян биш ч гэсэн

Энхрий чи минь наддаа нандин эрдэнэ

Амьдрал хайрын шүтээн минь болсон

Ариухан чамайг хайрлаж явъя

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Эр хүний алдаж онохын тавиланг

Их биш ч гэсэн хүртэж явсан намайг

Үнэнч дурлалын мөнхийн зулаараа

Үргэлж чи минь дулаацуулсаар ирсэн

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Үү үү үү

Энхрийхэн эгэлхэн чи минь

Facebook Twitter Google Plus