Мөрөөдөл

Харах нүдэнд минь од гялалзаад

Хайрын толиос чи минь мишээлээ

Хонгор бүсгүй чамайг хараад

Хорвоо бид хоёр хослон дуулна

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Дөлгөөн чи минь надруу мишээхэд

Догдлох сэтгэл минь чамруу тэмүүлнэ

Аялгуу дуу амраг чамтайгаа

Амьдран жаргах тавилан байна

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Харах нүдэнд минь од гялалзаад

Хайрын толиос чи минь мишээлээ

Хонгор бүсгүй чамайг хараад

Хорвоо бид хоёр хослон дуулна

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Зүрх сэтгэлийн минь мөрөөдөл болсон

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Зүйрлэшгүй чамдаа би хайртай

Facebook Twitter Google Plus