Хүмүүс минь амьдрах сайхан

Хүмүүн байгаль хоёр ижилсээд

Хорвоогийн амьдрал жигдрээд ирлээ

Ижилсээд алхаарай хүн ард минь

Энэ л хорвоодоо хамтдаа байя л даа

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Хань ижлийнхээ хайрыг таниад

Ханьсах хорвоодоо жаргаж явлаа

Хүсэж хайрла даа хүн ард минь

Хүж дэлхийдээ хамтдаа байя л даа

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Жаргал зовлон хоёр ээлжилдэгийг

Замбуулин хорвоод үзэж амслаа

Ганцаардах бүрдээ гуниг нэмээд

Ганцын орчлонг байхгүйг мэдэрлээ

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Амьдын хорвоод энэ л үнэн шүү дээ

Ай даа хүмүүс минь амьдрах сайхан

Уужимхан хорвоод ухаантайхан л амьдарцгаая

Facebook Twitter Google Plus