Мөнхийн залуу хайр

Сүн далай хайранд чинь
Шумбаж умбаж явахдаа
Сүүдэр зугатам аалинд чинь
Сэтгэл минь дүүрээд байх юм аа
Дэндүү дээ дэндүү даан ч дэндүү дээ
Бидэн хоёрын ариун хайр аа
Мөнхийн залуу миний хайр аа

Дэлхийд хоёулхнаа юм шиг
Бие биедээ эрхлээд байх юм аа
Дээжлээд өргөдөг сүү шиг ээ
Хэн хэндээ бялхаад байх юм аа
Дэндүү дээ дэндүү даан ч дэндүү дээ
Бидэн хоёрын ариун хайр аа
Мөнхийн залуу миний хайр аа

Олны дунд хаа ч явсан
Орчлонд би чамайгааа л бодох юм аа
Өглөө үдшийн чөлөөнд чиг
Өөрөө ч мэдэлгүй дуулаад байх юм аа
Дэндүү дээ дэндүү даанч дэндүү дээ
Бидэн хоёрын ариун хайр аа
Мөнхийн залуу миний хайр аа
 
Facebook Twitter Google Plus