Хайртай чамдаа

Одод ширтээд суудагсан чи минь

Одод чамайг минь ширтэж байдагсан

Орчлонгийн тоостой зүрхийг минь орхиод

Одоо юу даа ариун хайр минь

Чамайг үгүйлсэн тэр л өдрүүдийг

бүтэн байгаасай л гэсэн дээ

Надаар дутахгүй энэ л хорвоод

Дуулж л явна чамайгаа

Цэцэг аргадаж суудагсан чи минь

Цэцгүүд чамайг аргадаж байдагсан

Шарвайхан хуртай амьдарлын үнэн

Шингээ юу даа ариун хайр минь

Чамайг үгүйлсэн тэр л өдрүүдийг

бүтэн байгаасай л гэсэн дээ

Надаар дутахгүй энэ л хорвоод

Дуулж л явна чамайгаа

Бүтэн солонго татдаг байсансан

Бүлээхэн сүүдэр тусдаг байсан

Хос наран манддаг байсан

Хорвоо тэгэхэд диваажин л байж дээ

Чамайг үгүйлсэн тэр л өдрүүдийг

бүтэн байгаасай л гэсэн дээ

Надаар дутахгүй энэ л хорвоод

Дуулж л явна чамайгаа

Чамайг үгүйлсэн тэр л өдрүүдийг

бүтэн байгаасай л гэсэн дээ

Надаар дутахгүй энэ л хорвоод

Дуулж л явна чамайгаа

Дуулж л явна чамайгаа

Facebook Twitter Google Plus