Заяа түвшин нутаг

Цэцгийн мөнгөн шүүдрийг

Цэнхэр үүрээр үсчүүлээд

Цамцаа дэрвүүлэн гүйсэн

Цайлган багын минь нутагаа

Дүраар танхил насны минь

Дурсамж дүүрэн өдрүүд

Дундартын голоо

Замбууд мөртэй өвгөдийн минь

Залбирч идээшин суусан

Заяа түвшин нутагаа

Бодлын мөнгөн өглөөгүүр

Бороо шиврэх цагаар

Сэвлэгээ норгон гүйсэн

Сэргэлэн багын минь нутагаа

Дүраар танхил насны минь

Дурсамж дүүрэн өдрүүд

Дундартын голоо

Замбууд мөртэй өвгөдийн минь

Залбирч идээшин суусан

Заяа түвшин нутагаа

Үдлээд буусан шувууд нь

Үүрээ засаад зусдаг

Үрийн үр минь амьдрах

Үүрдийн амгалан нутагаа

Дүраар танхил насны минь

Дурсамж дүүрэн өдрүүд

Дундартын голоо

Замбууд мөртэй өвгөдийн минь

Залбирч идээшин суусан

Заяа түвшин нутагаа

Дүраар танхил насны минь

Дурсамж дүүрэн өдрүүд

Дундартын голоо

Замбууд мөртэй өвгөдийн минь

Залбирч идээшин суусан

Заяа түвшин нутагаа

Заяа түвшин нутагаа

Заяа түвшин нутагаа

Facebook Twitter Google Plus