To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Оюутан нас аялгуу

Инээд хүртэл дэргэд явдаг

Залуу нас минь миний өглөө

Дуу нь хүртэл дагаж уярдаг

Оюутан нас аялгуу

Сэтгэлээсээ бусдыг бичээгүй

Хайрын минь анхны захидлууд шиг

Санаанд минь үлдэх өдрүүдтэй

Оюутан нас залуу нас

Номын цэнхэр салхи нь үлээх

Хаврын орой сэтгэлийн үдэш

Зүүдний минь мөрөөдөл болсон

Анхны нууцхан учрал минь

Инээд баяслаас бусдыг мартуулсан

Эргээд дурсах он жилүүд минь

Илүү сартай зун шиг жаргалтай 

Оюутан нас оргилуун үе

Бие биенээ санаж уулзах намрын

дууны шүлэг шиг өдрүүд

Бие биедээ дасаж эргэн ижилссэн

Сэтгэл гэгээн уянгатай

Цаг цагаа нэхэж дуулан хөвөрдөг

Дуулиантай он жилүүд минь

Санаанд минь эгшиглэх

Оюутан залуу нас

Үүд нь хүртэл дуулж байдаг

Даруухан харш минь миний сургууль

Үлдэх хонх минь чи минь уйлдаа

Оюутны өдрүүд уянгатай

Эрдмээсээ бусдыг эрээгүй

Эгэл ч гэсэн энэ л өдрүүд минь

Эргээд бодохлоор бахдалтай

Оюутан нас аялгуу нас

Мөрөөдөл хүртэл надаас хоцрох

Миний дэврүүн он жилүүд

Ирээдүй хүртэл дэргэд ирдэг

Идэр цагийн хүсэл минь

Жаргалаасаа бусдыг зохиогоогүй

Итгэлийн минь сэрүүн өдрүүд шиг

Сэтгэлээрээ өөдрөг хийморьтой

Оюутан нас залуу нас

Бие биенээ санаж уулзах намрын

дууны шүлэг шиг өдрүүд

Бие биедээ дасаж эргэн ижилссэн

Сэтгэл гэгээн уянгатай

Цаг цагаа нэхэж дуулан хөвөрдөг

Дуулиантай он жилүүд минь

Санаанд минь эгшиглэх оюутан залуу нас

Бие биенээ санаж уулзах намрын

Дууны шүлэг шиг өдрүүд

Бие биедээ дасаж эргэн ижилссэн

Сэтгэл гэгээн уянгатай

Цаг цагаа нэхэж дуулан хөвөрдөг

Дуулиантай он жилүүд минь

Санаанд минь эгшиглэх оюутан залуу нас

Санаанд минь эгшиглэх оюутан залуу нас 

 

Facebook Twitter Google Plus