Бүсгүйн заяа

Уйдаж л сууна даа бүсгүйн заяа минь

Уудамын холд ч юмуу даа ханийн зураг минь

Уйтай шөнийн уртад үнэрийг чинь үгүйлж

Уймсан олны дунд царайг чинь хайна

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл

Заяа заяа гэж ханиа эрдэг юмуу даа

Дуулж л явна даа бүсгүйн сэтгэл минь

Дуучин хорвоод ирэх амрагийн заяа минь

Хоёр нарны хооронд дүрийг чинь зурж

Худал үнэний дунд ганцхан чамайгаа бодсон

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл

Заяа заяа гэж ханиа эрдэг юмуу даа

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл

Заяа заяа гэж ханиа эрдэг юмуу даа

Уйдаж л сууна даа бүсгүйн зүрх минь

Өөрийн илчэнд ирэх холын зураг минь

Өгсөж уруудахын алинд нь ч цээжийг чинь түшье

Урамшиж гомдохын хоёуланд үгийг чинь сонсьё

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл

Заяа заяа гэж ханиа эрдэг юмуу даа

Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл

Заяа заяа гэж ханиа эрдэг юмуу даа

Уйдаж л сууна даа

Дуулж л явна даа

Уйлж л сууна даа

Facebook Twitter Google Plus