Сартай шөнийн дуу

Нарны хооронд саран байрлан
Нарлаг хорвоод гэрлийн хувьтай
Насны хооронд дурлаж хайралдаг
Амраг сэтгэл ханийн золтой

Одод тохиосон намуун тэнгэрт
Онгон саран үүрд онцгой
Орчлонд заяасан энэхэн насаа
Миний амраг үүрд онцгой


Яргуй дэлхийг сүү ших гийгүүлдэг
Ялгуун саранд би дуртай
Ярих нь хүртэл дуу шиг дуулддаг
Янаг чамдаа би хайртай
 
Одод тохиосон намуун тэнгэрт
Онгон саран үүрд онцгой
Орчлонд заяасан энэхэн насаа
Миний амраг үүрд онцгой

Нарны хоородн саран байрлан
Нарлаг хорвоод гэрлийн хувьтай
Насны хооронд дурлаж хайралдаг
Амраг сэтгэл ханийн золтой
 
Одод тохиосон намуун тэнгэрт
Онгон саран үүрд онцгой
Орчлонд заяасан энэхэн насаа
Миний амраг үүрд онцгой
 
Facebook Twitter Google Plus