Эх орон

Бүргэд цуцаам халилах хадандаа

Буурал тэхүүд сүргээрээ бэлчсэн

Хараа цуцаам тэнэгэр говьдоо

Хулангийн сүрэг хуйлран давхисан

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Толь шиг цэнгэг нуур усандаа

Тоймгүй загас сүргээрээ бэлчсэн

Үргэж үзээгүй усны шувууд нь

Үй түмээрээ зугаалан наадсан

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Хөхрөн униартан сүмбэрлэсэн

Хөвч ойд нь буга урамдсан

Хүслэнд багтамгүй баялагтай орноо

Хүслийнхээ дээдээр хайрлаж явна

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон

Миний эх орон сайхан орон

Минж Булгын сор шиг орон 

 

Facebook Twitter Google Plus