Халхын сайхан хүүхнүүд

Олноо баясаах царай сайхантай

Орноо бадраах цаанаа увдистай

Ай хө халхын сайхан хүүхнүүд

Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Ханиа түших заяа тавилантай

Хайраар жаргаах санаа буянтай

Ай хө халхын сайхан хүүхнүүд

Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Төрдөө нэмэх бүтээл арвинтай

Үрдээ хэлэх сургаал ариунтай

Ай хө халхын сайхан хүүхнүүд

Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Дуугаа түрэх уяхан хоолойтой

Цуугаа өргөх уран алдартай

Ай хө халхын сайхан хүүхнүүд

Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Ай хө халхын сайхан хүүхнүүд

Ай хө харах нүдэнд дулаахан байна аа хө

Facebook Twitter Google Plus