Насны намар

Үсний сор минь мөнгөрөх тусмаа

Үгүйлэн санах юм төрсөн нутгаа

Уулзаж амжаагүй ээжээ бодохоор

Уугуул нутаг минь хагасраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хө

Духны минь толио хээтэх тусмаа

Дурсан санах юм төрсөн нутгаа

Ахин золгохгүй ээжээ бодохоор

Айлчилж очихоос ч халшраад байх юм аа

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хө

Ухаан бодол минь тэгшрэх тусмаа

Улам санах юм төрсөн нутагаа

Үнсээд угтахгүй ээжээ бодохоор

Үнэний хорвоог яалтай ч билээ дээ

Насны намар гадаа ирэхэд

Нартын жамыг ухаарах юм даа хө

Facebook Twitter Google Plus