Намрын дурсамж

Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдшээ дурсдаа чи

Ариухан үерхлээ санахын жаргалаа

Алс нутгаас дуулж сууна даа би

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурлал байж дээ чи

Онгон сартай ханьсан суусан

Одтой насаа эргээд дурсдаа чи

Оломгүй хүслийн жигүүр дэлгэн

Онгон сэтгэлээ хөглөж байжээ хө

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурлал байж дээ чи

Эргэн санахад мартахын аргагүй

Энэ л намар жаргал хайрлажээ

Эргэшгүй ариун сэтгэл сэргээх

Энэ л насны дурлал байж дээ чи

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурлал байж дээ чи

Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдшээ дурсдаа чи

Ариухан үерхлээ санахын жаргалаа

Алс нутгаас дуулж сууна даа би

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дурлал байж дээ чи

Ай хө чи минь

Алагхан зүрхний итгэл байж дээ

Амьдрал жаргалд минь надтай учирсан

Алдрай насны дуулал байж дээ чи

 

Facebook Twitter Google Plus