To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Сансрын нисгэгч

Сансрын нисгэгч ахаа

Сайн яваад ирэв үү

Саран наран хоёртой

Саатан уулзаад ирэв үү

Санасан хэргээ бүтээгээд

Сурсан эрдмээ гийгүүлдээ

Сайхан үйлсийн төлөө

Самбаа сориод ирэв үү

Огторгуйн нисгэгч ахаа

Одтой яваад ирэв үү

Од мичдийн орноос

Оройн сарыг үзэв үү

Онцгой томилолт аваад

Оддын хүрээлэнд очоод

Сайхан үйлсийн төлөө

Самбаа сориод ирэв үү

Facebook Twitter Google Plus