Шинэ жилийн шөнө

Цастай гудамж гантиг шиг цайрч

Цацрах гэрлээр туяарч мишээгээд

Холын тэнгэрт одод инээнэ

Хонгор чи минь дэргэд инээнэ

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа

Ганган гацуур хоймор эзлээд

Гэнэн насны хийморь бадраад

Бүхнийг цэнгээж танхим хөвнө

Бүжиг дуундаа бидэн хөвнө

Өнө мөнхийн хайрыг дуулсан

Шинэ жилийн шөнө сайхан аа

Өнө мөнхийн хайрыг дуулсан

Шинэ жилийн шөнө сайхан аа

Жаргалтай инээд эндээс халиад

Жавартай шөнийн агаарт нисээд

Бүгдээр бидэн эвийг дуулна

Бүтээх үйлсийн энхийг дуулна

Чин хүслийн дээдийг өргөсөн

Шинэ жилийн шөнө сайхан аа

Чин хүслийн дээдийг өргөсөн

Шинэ жилийн шөнө сайхан аа

 

Facebook Twitter Google Plus