Чамайг хүлээнэ

Чи миний хайрын наран
Чин зүрхний хүслийн минь саран
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр

Зүрхэнд шингэсэн
Зүүдэнд ирсэн
Зөвхөн чиний харцыг
Санаж байна би
Хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ /2 удаа/

Чи миний хайрын эзэн
Чин зүрхний ганцхан жаргал минь
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр
Гэгээн гунигийг үргээсэн
Гэрэлт насны миний ариун хайр

Хамтдаа жаргасан
Хайрыг мэдэрсэн
Сайхан чиний үнсэлтийг
Санаж байна би
Хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж
Чамайг хүлээе

Зүрхэнд шингэсэн
Зүүдэнд ирсэн
Зөвхөн чиний харцыг
Санаж байна би
Хайрын тэнгэр минь
Зүрхээ чагнан байж чамайг хүлээнэ

Зүрхээ чагнан байж
Чамайг хүлээнэ
Зүрхээ чагнан байж
Чамайг хүлээнэ


 
 
Facebook Twitter Google Plus