Цагаан шөнө

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар

Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй

Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай

Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай

Учралын цагаан шөнө дөлгөөхөн намуухан

Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд

Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан

Цав цагаахан цасан ширхэгүүд нь дээрээс зөөлнөөр

Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна

Алаг үрсээ ногоохон гацуурхнаар чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Алаг үрсээ ногоохон гацуурхнаар чимээд

Аз жаргалын цагаан шөнө ариухан жаргалтай

Дун цагаанаараа гялтганах шинэ жилийн шөнө

Дурсамж сэдрээн догдлуулан нэгийг бодуулна

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Дуу хуурын аялгуу хаа ч юм сонсогдоод

Шинэ жилийн цагаан шөнө дулаахан жаргалтай

Цагаан шөнө

Facebook Twitter Google Plus