Хонгор найз

Алдаж онох амьдралын минь замд
Алгуурхан чи минь наддаа ирсэн
Амлалт хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй
Амлалт хүслийн ариун чандыг
Андгайлж чи минь надад хэлээгүй

Шөнө дунд намайг цочоон сэрээсэн
Эцэс төгсгөлгүй утасны минь дуу
Ганцаардлын гашуун нулимсыг минь
Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн
Ганцаардлын гашуун нулимсыг минь
Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн

Бүрхэг бүрэнхий бүтэн үдэш би
Бүрмөсөн чамайг мартахыг хичээсэн
Хоромхон зуурын жаргалыг эдлээвч
Хайрлан гомдоох чиний сэтгэл
Хоромхон зуурын жаргалыг эдлээвч
Хайрлан гомдоох чиний сэтгэл
 
Facebook Twitter Google Plus