Хайрын бурхан

Би чамайг хайрлан харамлаж

Бие сэтгэлээ чамдаа зориулж

Гэнэн залуу насаа

Намрын навчис шиг гээчихээд

Гэгээн хүсэлдээ цаламдуулж явна даа

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Олноос чамайг онцлон дурлаж

Онгон сэтгэлээ чамдаа илгээж

Дуутайхан насаа дугтуйтай захидал мэт гээчихээд

Дурлалын мананд цаламдуулж явна даа

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Бүтэн шөнө нойроо хагаслаад

Бүсгүйн захиа чамдаа илгээж

Өглөөний нар шиг

Ганцхан хайр дурлалаа шүтээд

Өөдрөг мөрөөдлөөр дуулж явна даа

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хайрын бурхан чи минь хаана байна

Хариулж надад хэлээд өгөөч

Хариулж надад хэлээд өгөөч

 

Facebook Twitter Google Plus