Хоёр буурал

Хүний дайтай яваарай хүү минь гээд

Хүмүүн заяагаа наддаа хайрласан

Хөөрхийлж энхрийлж хайрлаж өсгөсөн

Хүндтэй хоёр буурал минь дээ

Дээрээс ээсэн наран аав мину зээ

Дэргэдээс дэргэдээс гийсэн саран ижий минь

Айлын дайтай яваарай хүү минь гээд

Асах галын минь тулгыг тавихдаа

Анхны гэрийн тооныг өргөөд

Алд цэнхэр хадагаа зүүсэн

Дээрээс ээсэн наран аав мину зээ

Дэргэдээс дэргэдээс гийсэн саран ижий минь

Эргэх хорвоог уяртал дуулаад чиг

Эргээд олдохгүй буурлууд минь дээ

Эрхэс тэнгэрийг уяртал хайлаад чиг

Элгэнээс салдаггүй хайр минь дээ

Дээрээс ээсэн наран аав мину зээ

Дэргэдээс дэргэдээс гийсэн саран ижий минь

Дээрээс ээсэн наран аав мину зээ

Дэргэдээс дэргэдээс гийсэн саран ижий минь

Facebook Twitter Google Plus