Онцгой төрсөн бүсгүй

Оддын дундаас өнгө нь туяарсан

Оройд гэрэлтэм цолмон юм даа чи

Охидын дундаас өнгө нь ялгарах

Онцгой төрсөн өө бүсгүй юм даа чи

Охидын дундаас өнгө нь ялгарах

Онцгой төрсөн өө бүсгүй юм даа чи

Нугын дундаас цэцэг нь алаглах

Нутгаа чимсэн бүсгүй юмаа чи

Нууцхан дүрээр миний сэтгэлд

Нуугдаад үлдсэн өө бүсгүй юмаа чи

Нууцхан дүрээр миний сэтгэлд

Нуугдаад үлдсэн өө бүсгүй юмаа чи

Тэнгэрийн тааллыг өөртөө шингээсэн

Тэргүүн заяат бүсгүй юмаа чи

Олдсон насандаа дүүрэн жаргалтай

Онцгой төрсөн өө бүсгүй юмаа чи

Олдсон насандаа дүүрэн жаргалтай

Онцгой төрсөн өө бүсгүй юмаа

Онцгой төрсөн өө бүсгүй юмаа

бүсгүй юмаа чи бүсгүй юм даа чи

Facebook Twitter Google Plus