Хорь буриадын нутаг

Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай

Харийн нутгийн бүсгүй дүүрэн дүүрэн нулимстай

Холын хол ууланд цасны түрүүч бударна

Хоног хоногийн уртад насны энгээр хайрлана

Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь

Аглаг хөвчийн уул нь хараа төөрөм будантай

Алс нутгийн бүсгүй аньсага дүүрэн нулимстай

Асгатай цэнхэр уул нь араараа модтой Биндэръяа

Аюулхай цээжний гүнд арван тавтай алдрай

Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь

Дуулим буриадын нутаг дундраа нь үгүй будантай

Дуулан дуулан уярах холын бэр нулимстай

Цалгиа халгиа Онон минь жилийн газраа урсана

Царайлаг жаахан чамайгаа цагийн цагтаа дурсана

Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь

Зүүдэн зүүдэн дунд минь хүүхэд жаахан алдрай

Зүүсгэл уужаа өмсөөд хүнийх болсон чи минь

Facebook Twitter Google Plus