To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Төөрөг тавилан

Торгоны өнгө нь дараад байна даа

Төрөхийн сайхан бүсгүй вэ чи

Тоглож суугаад жаргамаар байнаа

Төөрөг тавилан холдоод байна даа

Төөрөг тавилан холдоод байна даа

Хайрын тэнгэртэй залуу насны

Хаагуур нь зөрсөн бүсгүй вэ чи

Хадмын хаяа түшсэн миний

Харцыг яагаад татаад байна даа

Харцыг яагаад татаад байна даа

Нөмрөн нөмрөх миний хайр

Нүцгэн гуниг зүрхнээ шивнэнээ

Хайрлахын жаргал наддаа өгсөн

Ханьсах заяагүй чамдаа хайртай

Ханьсах заяагүй чамдаа хайртай

Ханьсах заяагүй чамдаа хайртай

Facebook Twitter Google Plus