To view this page ensure that Adobe Flash Player version 10.2.0 or greater is installed.

Өөртөө л дуулаарай

Намиран намирах зөөлөн бороо
Надад чамд ухаарал бэлэглээд
Насны хооронд ханьсан жаргахын
Нандин учрыг шивнэж байна

Ай хөөрхий алдрай минь
өөрт чинь зориулсан дууг
өөр хүнд битгий дуулаарай
өөртөө л дуулаарай

Урсан урсах хатан Туул минь
Уярал хайрын уянгад хөглөгдөнө
Дуучин шувуудтай айзам нийлээд
Дуулим хорвоог уярааж байна.

Ай хөөрхий алдрай минь
өөрт чинь зориулсан дууг
өөр хүнд битгий дуулаарай
өөртөө л дуулаарай

Сартай одтой тогтнуун үдэш
Чи биднийг бүхнээс онцолж
Чиний миний шивнээг сонсоод
Чимээгүйхэн налайж байна.

Ай хөөрхий алдрай минь
өөрт чинь зориулсан дууг
өөр хүнд битгий дуулаарай
өөртөө л дуулаарай
 
Facebook Twitter Google Plus