Дуут нуур

Зогсоод байх нь ээ аялгуу түрээд

Зоргол халиун буга нь урамдах юм аа

Нүцгэн уулсаа аргадан таалаад

Нүдэн нуур минь уйлаад байх юм аа

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг

Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг

Домог яриа хачиргүй л байна

Долоон хэлээр нуур дуулж байна

Сонсоод байх нь ээ аялгуу түрээд

Согоо нь буга руугаа явж байх юм аа

Аялгуу сайхан дуундаа уяраад

Аргасан нүдэнд нулимс хурах юм аа

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг

Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг

Домог яриа хачиргүй л байна

Долоон хэлээр нуур дуулж байна

Чагнаад байх нь ээ аялгуу түрээд

Чанх дэргэд хүүхэд уйлах юм аа

Сэвлэгтэй үрийнхээ дууг сонсоод

Сэтгэл нэг л үймрээд байх юм аа

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг

Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг

Домог яриа хачиргүй л байна

Долоон хэлээр нуур дуулж байна

Дуут нуурыг дуулдаг гэлцдэг

Дуундаа уяраад уйлдаг гэлцдэг

Домог яриа хачиргүй л байна

Долоон хэлээр нуур дуулж байна

Facebook Twitter Google Plus